header-logo
rooms-banner

Манай хот

Дархан хот нь Монгол улсын стртегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот юм.

Нийслэл хотоос 220 км зайд орших бөгөөд тууш болон төмөр замаар Улаанбаатар хот, улсынхаа хоёр хөрш оронтой холбогдсон байдаг. Дархан хот нь Шинэ Дархан хот болон Хуучин Дархан хот гэсэн хоёр хэсэгт гурван том хотын нэг юм.

Link зочид буудлаас 1.3 км зайтай

Дүүжин гүүр

Дархан хотноо монгол улсдаа анхны дүүжин гүүр сүндэрлэсэн ба аялал жуулчлалын томоохон цэг юм.

suspension-bridgesuspension-bridgesuspension-bridgesuspension-bridge

Link зочид буудлаас 1.8 км зайтай

Дархан 50 цогцолбор

Дархан 50 цогцолбор нь 4.2 га газрыг хамарсан ногоон байгууламж, усан оргилуурын цогцолбор байрлах ба залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх хүрээлэн юм.

Цогцолборын төв хэсэгт хөгжмийн хэмнэлээр оргилох усан оргилуур, гэр хэлбэрийн усан буулт бүхий хоёр том усан оргилуур, 20 гаруй жижиг усан оргилуур, найман сонгодог баримал байрлуулсан ажээ.

darkhan-tsogtsolbordarkhan-tsogtsolbordarkhan-tsogtsolbordarkhan-tsogtsolbor

Link зочид буудлаас 1.0 км зайтай

Миний монгол цэцэрлэгт хyрээлэн

Нийт 44 га талбай газрыг гурван хэсэгт хуваан хөгжүүлсэн улсдаа жишиг болсон томоохон бүтээн байгуулалтын нэг юм.

Тухайлбал Соёл, амралтын хүрээлэн дотор 2.3 км тойрог төмөр зам ,зүүн талд нь бүх насныханд зориулсан спорт тоглоомын талбай ,сагсан бөмбөг болон гар бөмбөг, дугуйт тэшүүр, экстрим спорт, хананд авиралтын спортын хэсэг баруун хэсэгт нь хүүхэд, багачуудад зориулсан хөдөлгөөнт тоглоомууд бий.

Алсыг харагч, усан онгоцоор хийсэн савлуур, морин тойруулга, агаарын дугуй, эргэлддэг аяга, мөргөлдөж тоглодог машин зэрэг зөвхөн хүүхдүүдэд зориулсан үндсэн хэсэгтэй.

Хол, ойроос Дархан хотыг зорин ирсэн хүн бүрийн үзэх ёстой газар парк буюу соёл, амралтын хүрээлэнг онцож байна.

minii-mongolminii-mongolminii-mongolminii-mongol